Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7, 8-ны өдрүүдэд үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд "Практик буудлага" -ын тэмцээн зохион байгуулсан байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд агентлаг, газрын дарга нар ихээхэн ач холбогдол өгөн оролцжээ.
Тэмцээнийг үзэж сонирхохоор Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүд болох Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар очжээ.
Учир нь "Практик буудлага" -ын тэмцээний хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох товтой байсан юм. Ийм ч учраас агентлаг газрын дарга нар идэвх санаачлага гаргаж очжээ. Гэвч Ерөнхийлөгч бус Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хаалтыг үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээлэл байна.
НЭМЭЛТ: Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл юм.
П.ГОО
Уншиж байна |