Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл гараад байна.
Тус компанийн хувьд орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, малчид, иргэдээс удаа дараа ирж буй шаардлага, гомдол, саналыг үл ойшоож, аргацаах байдлаар явж өдийг хүрсэн гэх орон нутагтаа бол муу нэр луу данстай.
Иймээс өнгөрсөн жил тус компанид Говь-Алтай аймгийн Засаг даргаас хэд хэдэн заалт буй шаардлага хүргүүлж дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараагийн шатны зохицуулалтыг хэрэгжүүлж, улмаар уурхай ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, тээвэрлэлт, үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулсан юм.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө "Алтайн Хүдэр" компанийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл байна. Тодруубал, тус компани нь Худалдаа хөгжлийн банкнаас 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байдаг байна. Гэвч энэ зээлээ төлж чадаагүйн улмаас Худалдаан хөгжлийн банкнаас баг очиж, "Алтайн хүдрийн" үйл ажиллагааг, зогсоож харуул хамгаалалт гаргасан гэх мэдээлэл орон нутагт тархжээ.
Ямартай ч орд газрыг ашиглах үйл явцдаа нэлээдгүй шүүмжлэлд өртөж байгаа тус газар цаашид үйл ажиллагаагаа явуулж чадах нь эргэлзээ дагуулж байна.
Уншиж байна |