УИХ-ын чуулганы өнөөдөр хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "2018-2020 онд Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 44.1 хувийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулсан гэсэн аудитын дүгнэлт байна. Б.Жавхлан сайд та олон түмэнд тайлбар өгөх ёстой. Гадаадаас мөнгө зээлээд төсвийн алдагдал нөхөөд байгаа нь маш аюултай байдал руу түлхэж байгаа. Ирэх жил бас 1.5 ихнаядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Төсвийн алдагдлыг энэ жил тэглэчих л дээ. Төсвөө нэг удаа алдагдалгүй баталчихъя гэж та нараас хүсье. Монгол Улсын гадаад өрийг 600 саяар нэмэгдүүлэх төсвийг бид батлах нь" гэлээ
Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг
Уншиж байна |