Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Өлзийнямд 2,8-р ангийн хоёр дүүгийнхээ хамт амьдрах өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Үсчний мэргэжлээрээ ажиллаж бага насны хоёр дүүгээ асран хамгаалж төрөлх хотдоо амьдрах нөхцөл боломжийг нь ийнхүү бүрдүүлэн өгсөн орон нутгийн удирдлагууд, сургуулийнхаа багш нарт Өлзийням чин сэтгэлээсээ баярлаж байна гэсэн юм.
Хүүхдүүд Дархан сумын 3 дугаар багт эмээгийндээ амьдардаг байсан байна.
П.ГОО
Уншиж байна |