УИХ-ын чуулганы өнөөдөр хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Зандандарт Төрийн албан хаагчдын цалинг ялгавартайгаар нэмэгдүүлэх зөв эсэх асуудлаар асуулт асуулаа.
Түүний зүгээс "Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгнө заалт шинээр орж ирсэн байна. Тэгвэл эмч багш нар яах вэ? Захиргаанаас хэдэн арав дахин олон хүмүүс байгаа. Ингэж алагчилж хийх нь зөв үү? Төрийн албаны хууль ямар зорилгоор энэ заалт орж байгаа вэ? Хүн амын орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх талаар орж ирсэн байна. Орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг ТЭГЛЭХ ёстой. Хотын төвлөрөл хөдөөгийн хөгжлийн асуудал зам барьснаар шийдэгдэхгүй. Орон нутгийн нислэгийн асуудал байна.Говь-Алтай чиглэлийн нислэгийн тиз НЭГ сая гаруй төгрөгийн үнэтэй байна. Татаас гээд нагивацийн орлогоос мөнгө өгдөг. Орон нутгийн иргэд орон нутаг руугаа нисэж байгаа бол 300 мянга, нийслэлээс албан томилолт аялал жуулчлалаар очиж байгаа бол НЭГ сая төгрөгийн тизний үнэ төлдөг болох хэрэгтэй. 700 мянган төгрөгийн татаасыг навигацийн орлогоос өгдөг болмоор байна. Авиа компаниудад нислэгийн тоогоор мөнгө өгөхөөр хэн хамрагдагдаад байгаа нь мэдэгдэхгүй байна" гэлээ.
Үүнд Үүнд сангийн сайд Б.Жавхлан "Эмч багш нарын цалингийн системд өөрчлөлт ороод хэрэгжиж байгаа. Харин орон нутагт байгаа энгийн төрийн үйлчилгээний ажилчид энэ цалингийн шинэчлэлтэд хамрагдана" гэсэн хариултыг өглөө.
П.ГОО
Уншиж байна |