ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн төсвийг нэмэхгүй бол эмчийн сард үзэх өвчтөнд хязгаар тогтоох нь
2022-10-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан тогтоолын төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэх эсэхийг тодрууллаа. 

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын төсөв 2023 онд яг 2022 оныхоор орж байгаа. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувь нэмэгддэг. Энэ төсвийг нэмэгдүүлж өгөхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоох нь. Нэг эмч сард 100-150 хүн үзэх ёстой гэх байдлаар квот тогтоох нь маш их очер үүсч, иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. "Элэг бүтэн  Монгол" хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл төсөвт тусгагдаагүй байна 100 гаруй мянган иргэд Д вирусний хэзээ Монгол Улсад орж ирэхийг хүлээгээд сууж байна. Үүнээс 40 гаруй мянга нь амь нас нь эрсдэлтэй иргэд байна. Иймээс 2023 оны төсөвт энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх хөрөнгийг суулгах хэрэгтэй байна" гэлээ. 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төсвийн мөнгө хүрэхгүй биш зөв зарцуулахгүй байна 1 жилээр тооцоход л тодорхой Даатгал төлдөг иргэн бүр эмнэлэгт хэвтэхгүй байгаа шүү тэр төсөвлөсөн мөнгө чинь (1200) даатгалын сандаа байхгүй хаачдаг вэ? Төсөвт төвлөрүүлэх гүй Улсын нэртэй эмнэлгүүд завшдаг Хажууд нь хувийн эмнэлгүүд 10 хоногт 2саяар хангалттай эмчилгээ хийж биеийг уушиг зүрх судас ходоод гэж ялгахгүй цогц эмчилгээ хийж байхад улсын үнэгүй нэртэй дутуу эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй болжээ оочир дугаар ихтэй үйлчилгээ муутай төсвийн хөрөнгө завшдаг харуулын уурхай болсон эмнэлгүүдийг хаах цаг болжээ үүнийгээ өөрчлөх,Иргэд даатгалд төлөх мөнгөөрөө хувийн эмнэлэгт хандах нь хурдан найдвартай болжээ илүү зардал их байгаа зохицуулалт муутай иргэдийн төлөө ажиллаачээ
2022-10-08
Зочин:
Эмч нарынхаа эмчилгээн дээр хатуу хяналт тавь. 2000 төгрөгөөр эмчлээд хэвийн болох өвчнийг хэт хүндрүүлж оношлоод 200 саяар ч эмчлэгдэхээргүй болгодог байдал их байна. Буруу эмчилсэн эм тарианы зардлыг улсаас төлчихдөг учраас төсвийн мөнгө замбараагүй урсаж байна. Эмч буруу эмчилсэн бол тухайн эмчээр эмчилгээнийй зардлыг төлүүлж байх хэрэгтэй.
2022-10-08
Үнэнийг нь хэллээ:
Za Zov shuu !!!
2022-10-07