ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Гадаадын банк гарц ч, Монголыг сонирхохгүй байгаа гэв үү
2022-10-07

Монголын арилжааны банкуудын зээлийн төлөвлөгөө аль хэдийн ханасан. Өнгөрсөн хоёр жилийн ихэнх нь хугацааг хөл хорионд өнгөрөөсөн иргэд энэ жил маш эрчимтэй зээл авснаар оны эхний хагас гэхэд банкууд төлөвлөгөөт зээлээ гаргаж дууссан байна. Одоо бол банкууд аудитын шалгалт, зээлийн судалгаа шалтгаанаар харилцагчдаа аргацаан буцаасаар байна. Зээл бараг олгогдохгүй байгаа гэсэн үг. Үүн дээр нэмэгдээд Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн. Иймээс зээлийн хүү дахин нэмэгдэнэ гэх банкны салбартай холбоотой таагүй мэдээллүүд хөвөрч эхэллээ. Цаашид яах вэ?

Бодлого тодорхойлогчдын зүгээс сүүлийн өдрүүдэд гадаадын банкыг оруулж ирэх шаардлагатай гэх үг цухалзах бол. Энэ бол шинэ яриа, шинэ зүйл биш.

Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарт нэгдэх нь  банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж эдийн засагчид үздэг. Өнөөдөр Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа юм. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласан байдаг.

Яг өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгийн эх үүсвэр монголчуудад нэн шаардлагатай байгаа. Нэг үгээр бид хүний мөнгийг ашиглаж эдийн засгаа сэргээх шаардлагатай байгаа юм. Дампуурсан, дампуурлын ирмэг ирээд байгаа мянга мянга ААН-үүдийнхээ үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй шаардлагатай. Гэвч банкууд зээл олгохгүй. Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байгаа талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлээ.

Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Дотоодын аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг өнөөдөр арилжааны банкууд зээл олгож чадахгүй байна. Мега төслийг хэрэгжүүлэх боломжтой гадаадын банкуудыг оруулж ирэх боломжтой юу” гэсэн асуултад “Банкны тухай хуулиар гадаадын банк орж ирэх нь нээлттэй. Өмнө нь ОХУ-ын банк үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Төв банкны зүгээс хориглож буй зүйл байхгүй”гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан “Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын арилжааны банкнуудын зээлийн хүү маш өндөр байна. Өндөр хүүтэй зээл авч, аж ахуй явуулаад орлого олно гэдэг хэцүү. Ер нь гадаадын банк оруулж ирж болохгүй юм уу. Зах зээлийн нээлттэй харилцаанд шилжсэн бусад орнууд гаднаас хүү багатай банк оруулж ирээд зээл олгож байгаа. Нэг биш олон банк оруулж ирж байна. Энэ тал дээр Монголбанк ямар бодлого барьж байгаа вэ”гэсэн асуултад  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Гадаадын арилжааны банк Монголд бие даасан салбар байгуулах боломжтой. Хуулийн дагуу эхлээд төлөөлөгчийнхөө газрыг нээж, тодорхой хугацаа болсны дараа салбараа нээдэг. Монгол Улсад өнөөдрийг хүртэл зургаан банкны төлөөлөгчийн газар байсан боловч гурав нь гараад явчихлаа. БНХАУ-ын хоёр банкны төлөөлөгчийн газар, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Гэвч одоогоор Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаж ирээгүй. Бидний хувьд хууль, зохицуулалтынх нь дагуу шалгаад, зөвшөөрөл өгөхөд бэлэн байгаа” гэсэн юм.

2012 онд эдийн засгийн өсөлт 17  хувьд хүрч байсан манай улсыг гадны томоохон 5-6 банкууд манайд улсад үйл ажиллагаагаа явуулахаар  сонирхож байсан. Гэвч өнөөдрийнх шиг бүх үзүүлэлт хасахтай байгаа нөхцөлд манай улсад гадны банкууд ажиглалт хийх биш төлөөлөгчийн газраа Монголоос татан гаргаж байгаагаас харахад гадаадын банк Монголд орж ирээд гайгүй сайн төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж саналтгүй болох нь ээ.  

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-06
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-06
Иргэн:
Гададын банк байтугай дотоодын банк нээхэд зөвшөөрөл өгөхгүй зовоодог, MCS компани 2016 онд М-банк байгуулах хүсэлтээ өгсөн ч 6 жилийн дараа арай гэж зөвшөөрөл олгосон. Гадаад банк орж ирэх гэхээр авилгалаа нэхээд дарамтлаад байдаг гэсэн хардлага байна, тэгээгүй бол өдийд Монголд өчнөөн банк ороод ирэх хугацаа байлаа, даан ч орж ирэхгүй нь. Арл маниустаа болохоор зөвшөөрөл өгмөөр л байна, даан ч ирэхгүй байна гэж худлаа хэлдэг болов уу. Үнэхээр орж ирүүлэхийн тулд эхний 3 жил татвараас чөлөөлнө гэвэл олон банк орж ирнэ, харин монголын банкинд мөнгөө өсгөдөг дарга нар үүнийг зөвшөөрөх үү??
2022-10-14
Хуцаад бгаа шээс вэ?
2022-10-09
Хөрөнгөтэй л бол Төлөөлөгчийн газар энэ тэр гэж хүнд сурталдалгүй салбараа байгуулах зөвшөөрөл өгөөч
2022-10-08
иргэн:
яавал оруулж ирэхгүй байлгах вэ гээд хуулиа баталчихсан, түүнийгээ өөрчилж байж гадаадын банк орж ирнэ ээ.
2022-10-08
Иргэн:
Ардчилалаа нам дарчихсан улсад ардчилсан улсуудын банк туслахгүй нь тодорхой
2022-10-07
Болд:
Гадаадын банкыг оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Манай банкнууд өндөр хүүтэй, ард түмнээ мөлжиж цадсан. Монгол банкныхан өөрсдөө монополдох сонирхолтой байгаа учраас л гадаадын банкуудыг оруулж ирэхгүй байгаа. Гадаад улсуудад гадаадын банкууд байж л байдаг шүү дээ
2022-10-07
хүү бага мөнгө ярьдаг хүмүүсийг тэр газраасаа мөнгө олоод ирээч гээд явуулмаар байна
2022-10-07
Хуцаад бгаа шээс вэ?