Х.Нямбаатар: Алтанбулаг боомтоор Монгол руу орох зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн

img

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа үүсээд буй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэллээ. Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өгч байна.

 

Тэрбээр “09 дүгээр сарын 22-ны 08.00-12.00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орсон байна. Үүнээс ОХУ-ын 74 иргэн манай улсад нэвтэрсэн. Өчигдөр, өнөөдөр Монгол руу орох зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн” гэдгийг хэллээ.  

 

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Тиймээс зөрчилгүй, гадаад паспорттай ОХУ-ын иргэдийг боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд 60 орчим, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.  

 

Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгсэлтэй нэг зорчигчийг нэвтрүүлэхэд 8-10 минут зарцуулдаг аж. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Орж ирсэн хэн ч бай энд идэж, ууж, унтана тэхээр манай монголчуудын бизнес хөгжиж, орлого нэмэгдэх учраас "ТАВТАЙ МОРИЛ" гэхээс өөр юу хэлэх вэ дээ, би хувьдаа хүүгээ цэрэгт явуулж байгаа орос ээжүүдийг өрөвдөж байна
2022-09-23
Zochin:
Буряд,Халимаг, Тува нарийг нэвтрүүлээд оросуудийг битгий оруул Украинд очиж алуулаг
2022-09-22
Болд:
Путины буянаар дайны дайчилгаанаас зугтаж эх нутаг гэр орноо орхиод явж байгаа Оросууд манайд толгой хорогдохоор ирж байна даа
2022-09-22