ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Эрээнцав боомтод ажиллаж байна. Монгол, Орос улсууд 20 жилд нэг удаа хилээ шалгадаг аж. Ээлжит хил шалгах ажил 2023 оны 01 дүгээр сараас эхлэх бөгөөд өргөн бүрэлдэхүүнтэй, урт хугацаагаар үргэлжлэх юм байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Бид ирэх жил хоёр улсын хил шалгах ажлын хүрээнд хойд хилийн баганыг боржин эсвэл гантиг чулуугаар хийхээр зураг төсвөө гаргаад байна. Чулууны ордтой хүмүүстэй уулзалт, хэлэлцээр хийнэ.
Хилийн баганаа шинэчилж, эргэлтийн цэгийг орчин цагийн геодизийн аргаар тэмдэглэгээ хийлгэн, хоёр улсын хил шалгах ажил дуусахаар НҮБ-д хойд хилээ бүртгүүлж, баталгаажуулна.
Хил шалгах ажлын хүрээнд хилийн баганаа шинэчлэх талаараа Оросын талд мэдэгдээд байгаа. Оросын тал дорвитой хариу өгөөгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсын хойд хил 1925 баганатай аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |