Б.Жавхлан: Цементийн үнэ 400 мянган төгрөг болон буурна

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цементийн гаалийн албан татварыг энэ он дуустал тэглэх шийдвэр гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар шуурхай шийдвэр гаргалаа.  ЗТХЯ, БХБЯ-наас ирүүлсэн саналыг Сангийн яам судалж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлэлээ.  

 

 

Манай улсад цементийн дөрвөн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн засвар хийж, бүрэн зогссон. Их ачааллын үед цемеентийн хомстол үүсэж, Дархан-Улаанбаатар болон бусад замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулгарч байна.  Мөн үнэ өсөх эрсдэл үүсэж байна.  Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг импортын цементээр хангах боломжийг нээж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Одоо цементийн зах зээлийн үнэ нэг тонн нь 500-600 мянган төгрөг хүрээд байна. Гаалийн татварыг чөлөөлснөөр цементийн үнэ нэг тонн нь 400 мянган төгрөг болон буурна гэж үзэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Odoo hereggui de tsement said aa uvul bolchloo buh ajil zogsono...
2022-09-15
Кзз:
Монголд сайд дарга нар бүх бараа үйлчилгээний үнэ тогтоодог Гаж систэм бий боллоо.Энэ улс орны Зах зээлийг авилгал хахуул хулгайгаар баяжсан дарга тогтолцоотой бүхний шийдэж байгаа Дүр исгээд дампууруулж сүйрүүлж бнаа.Хувийн хэвглийг дампууруулж сүйрүүлж Хүчээр шийвэх гэж Хөгөө чирж бна даа.Улс бүх юмыг зохицуулна гэхээр авилгал Цэцэглэж сүйрэл рүү охж бна
2022-09-14
Иргэн:
Монголчууд Хятадыг үзэн яддаг хирнээ хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болно. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө эсгий гэртээ амьдраач ээ!
2022-09-14