Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд ажиглагчаар оролцоно

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

 

Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.

 

Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14