ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ц.Оюунгэрэл: Манай намын гишүүдийн 78.3 хувь нь эмэгтэйчүүд байна
2022-09-09

 

Иргэдийн оролцооны нэгдэл намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танил­­цуу­­лахаар тус намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий менежер Д.Хандсүрэн нар мэдээлэл хийв. 

 

Намын дарга Ц.Оюунгэрэл

 

“Иргэдийн оролцооны нэгдэл нам маань 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Манай намын 2022 оны тавдугаар сарын 20-нд Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэж улсын бүртгэлд бүртгэсэн. Ингэснээр манай нам 36 дахь улс төрийн нам болсон.

 

Өнөөдрийн мэдээллээр бид иргэдийн оролцооны намын вэб хуудсыг албан ёсоор нээснийг зарлаж байна. Манай намын үйл ажиллаа, дүрэмтэй танилцъя гэвэл www.cup.mn сайтаас мэдээлэл авч болно.

 

Иргэдийн оролцооны нэгдэл намын онцлогийг танилцуулъя. Манай нам бол их нээлттэй нам. Намын гишүүнээр элсэхийг хүссэн, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн хэн боловч “иргэний оролцоо” гэдэг аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой.

 

Мөн 2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар “иргэний оролцоо” апп-аар 21 аймаг, есөн дүүрэг, 198 сумаас нийт 4,040 гишүүн манай намд гишүүнээр бүртгүүлсэн байна. Үүнээс гишүүнчлэлээ идэвхгүй болгуулсан 14 хүн байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар идэвхтэй гишүүдийн маань тоо 4,026 болоод байна.

 

Гишүүд, дэмжигчдийн маань дийлэнх нь залуучууд байгаа бөгөөд нийт гишүүдийн 78.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

 

Бид энэ оны 9-12 дугаар сард 2023 оныхоо төсвийг хэлэлцэх гэж байна. Намын дүрмийн дагуу арванхоёрдугаар сард төсвөө батална. Бид ирэх жилийнхээ ямар зардал гаргах вэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Ингэхэд 2022 оны сүүлийн гурван сар болон 2023 онд 108 сая төгрөгийн зардал гарах төсвийн төлөвлөгөө гарсан.

 

Мөн гишүүний татварын хэмжээг ирэх арванхоёрдугаар сард батална. Намын үзэл баримтлалын тухайд Иргэдийн оролцооны нэгдэл нам нь баруун төвийн үзэл баримтлалтай гэж өөрийгөө тодорхойлсон" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Манай нөхөр америк хүн болохоор манайх руу Монголын цагдаа хүчээр орж чадахгүй гэж Монголоо доош хийж явсан эмэгтэй
2022-09-10
эмсийн хүрээлэн
2022-09-10
Эмсийн нам гээд нэрлэчихсэн нь шулуун.
2022-09-09