Нисдэг Нишидагийн тухай сонирхолтой баримтууд
2022-09-02

 

Японы мэргэжлийн гар бөмбөгийн багийн тамирчин Южи Нишида бол өнөө үеийн залуусын үлгэр дуурайлал болсон алдарт хүрч буй тамирчдын нэг билээ. Дэлхийн аварга шалгуурах гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ. Түүний талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

- 2000 оны нэг сарын 30-нд Токио хотод төрсөн.

 

 

-Тэрээр 18 настайдаа эх орныхоо шигшээ болон Францын  мэргэжлийн багаас урилга хүлээн авсан цөөн залуусын нэг гэгддэг.

 

-Южи жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог, түүний өндөр 186 см өндөр.

 

 

-Япон Улсын Үндэсний шигшээ багт уригдаж, “JTEKT Stings" мэргэжлийн багт тоглодог

 

-Түүний  бөмбөг цохих өндөр нь 347.5 см хүрч, 335 см өндөрт хаалт хийж чаддагаараа бусад багийн дасгалжуулагчдын анхаарлын төвд орж чадсан.

 

 

-Түүний хүндэлж, биширдэг хүн бол Японы волейболын мэргэжлийн тамирчин Юки Ишикава.

 

-2019 оны ДАШТ-нд өөрийн байрлалдаа шилдэг тоглогчийн шагнал хүртэж, олон судлаачийн үзэж буйгаар “Дэлхийн волейболын спортын түүхэнд үлдэх шилдэг тоглогчдын нэг”-ээр цоллуулаад буй.

 

-Анх эгчийгээ гудамжинд волейбол тоглож байхыг хараад энэ спортыг сонирхох болсон. 

 

 

-2020 оны Токиогийн олимпод долдугаар байр эзэлсэн.

 

Shuud.mn
Сонин хачин
Хайртай шүү ахаа
2025-02-10
Наранхүү:
Шүтдэг шүү ахаа😊
2024-10-08
Jolka:
Nice
2023-03-14
Хайртай шүү ахаа