Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо. Яамдын дэд сайд нарыг сэлгэн ажиллуулахаар эхний ээлжинд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮЯ руу явуулжээ.
Засгийн газрын өнгөрсөн 04 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд Дарханы замын ажлыг хариуцуулсан. Олон жил гацаж байгаа Дарханы замын ажлыг урагшлуулж, ашиглалтад орох хүртэл Ж.Бат-Эрдэнэ сайдыг "тэндээ мөнхрөх" үүргийг Ерөнхий сайд өгөөд байсан. Гэвч Дарханы замын ажил төдийлөн урагшилсангүй, хариуцсан албан тушаалтан нь огт өөр, хөдөө аж ахуйн салбар руу явлаа.
Ингэснээр Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон Н.Халтар Дарханы замтай үйлийн үрээр дахин зууралдахаар болж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |