Засгийн газраас Ц.Нямдорж явж, түүний үе тэнгийн Х.Бадамсүрэн ирлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шинэ томилгоо хийснээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн шинэ ажил олны шүүмжлэлд өртөж байна.
Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилжээ. 1955 онд төрсөн Х.Бадамсүрэн өдгөө 67 настай. Тэтгэврийн насыг хэдийнэ давсан ч тэр амарсангүй, Монголын төрд зүтгэж, зэсийн группийг хөл дээр нь босгох үүргийг авчээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |