Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл томилогдож, тангараг өргөлөө.
Тэрбээр цахим хуудсанаа "Монгол төрийн сайдын тангараг өргөлөө. Нэр төртэй, идэвх зүтгэлтэй ажиллах болно. Энэ өдрүүдэд ковидын мөнгө идсэн, хээрийн эмнэлэг зувчуулсан гэх мэт гүтгэлгүүд сошиалаар явлаа. Нэгээхэн ч тийм бусармаг увайгүй үйлдэл хийгээгүй ээ. Хууль бус үйл ажиллагаанд орооцолдож байсангүй. Цаашид ч та бүхнийгээ гонсойлгох зүйл хийхгүй.
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлд төрөөс барьж буй бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ илэрхийлье" хэмээн бичжээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |