Д.Амарбаясгалан: Төрийн анхан, дунд шатны ажлын гүйцэтгэлд онцгой анхаарна

img

Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр орсон сайд нар тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан хэрхэн ажиллах талаараа хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. 

 

 

Тэрбээр  "Шинээр хүч сэлбэж байгаа Засгийн газар илүү хурдтай, илүү бүтээмжтэй, илүү чадварлаг байх нөхцөл шаардлагыг бодолцож, нэр бүхий сайд нарыг сонгож, кабинетдаа орууллаа. Ажил хүлээлцэж, албан тушаал ярихаас илүү бидний өмнө тулгамдсан олон асуудал байна.

 

Миний хувьд сайд болох байр суурийг илэрхийлдэггүйг та бүхэн мэднэ. 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хангах, өмнөх хоёр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг биелүүлэх онцгой шаардлага тулгарч байгаа учраас шийдвэр гаргаж, ЗГХЭГ-ын даргын албанд ажиллахаар боллоо.

 

Төрийн анхан болон дунд шатны ажлын гүйцэтгэлд онцгой анхаарна. Богино хугацаанд төр, иргэн ойртох ёстой. Төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, ажлын чадварт үндэслэсэн сайжруулалтыг хийнэ" гэдгээ хэллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iim um yariad odoo minii medhiin 30 jil bolj baina. mongold buh um bah baidgaaraa
2022-08-31
зочин:
ЗА ЗҮГЭЭР ТӨРИЙН АЖЛЫГ БИТГИЙ ТА НАР УЛС ТӨРЖҮҮЛЭЭД БАЙ ТЭРНЭЭС БОЛЖ ТАМБУУРЧ БАЙНА ТӨРИЙН АЛБА
2022-08-30
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-08-30
й:
итгэл алга
2022-08-30