ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ сайд нарт өгсөн захиас, даалгавар
2022-08-30

Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэнд хандаж үг хэллээ.

 

 

Тэрбээр:  

Монгол төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газрын гишүүнээр томилогдож, УИХ-д тангараг өргөсөн төрийн түшээд, эрхэм сайд нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, төр, ард түмний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн сахиж, ажиллахыг хүсье. Та бүхэн ард түмний захиас даалгаврыг өвөртлөн, ард түмний засаглах эрхийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд, байнгын хороодын даргаар хоёр жил ажилласан хүмүүс. Тиймээс ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулна гэсэн ойлголт байхгүй. Хоёр жил гаруй чиглэл чиглэлийн яамдаар мэргэшсэн, хууль эрхзүйн орчин биүрдүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай төрийн түшээд. Иргэдийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт итгэж байна.

 

ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан танд нам, засгийн үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэх, нэн ялангуяа яам хоорондын ажлын уялдаа холбоо, зохицуулалтыг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх үүрэг даалгавар ногдож байна.

 

Улаанбаатар хотын замын түгжрэл, төлөвлөлт, засвар, агаар орчны асуудал анхаарал татсан, ужгирсан асуудал болоод байна. заримдаа тэг зогсолт хийж байна. Үүнийг шийдвэрлэх шинэ гаргалгаа олох, орон нутагт эрх мэдлийг олгож, төвлөрлийг сааруулах бодит үр дүнд хүргэж, нийслэлийн Засаг даргатай гар нийлэн мэдэгдэхүйц ололт амжилт гаргана гэдэгт Ж.Сүхбаатар танд итгэж найдаж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ та парламентад таван удаа сонгогдсон, Монгол төрийн тулхтай, тууштай, дархан түшээ хүн. Спорт бол таны амьдралын замнал. Эрүүл чийрэг амьдралын нөхцөлийг бүрдүүлж, спорт олимпзмын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, Монголын нэр хүндийг дэлхийд мандуулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт танд найдаж байна.

 

Хөгжлийн томоохон зорилтуудаа цаг алдадлгүй шийдвэрлэж, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн сайн сайхан амьдралын нөхцөлийг хангах, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх эрхэм чухал зорилт болж байна. Эдийн засгийн салбаруудыг уялдуулах, чөлөөт зах зээлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажилд Эдийн засгийн хөгжлийн яам манлайлан ажиллах чиг үүрэгтэй гэдгийг алхам тутамдаа санаж ажиллахыг Ч.Хүрэлбаатар сайдаас хүсье.

 

Зам дагаж хөгжил ирдэг. Шийдэгдэхгүй, иргэдийн дургүйцэл, бухимдлыг төрүүлсэн цөөнгүй асуудал байна. Монгол Улсын дэлхийд гарах гарц болсон боомтын сэргэлт, төмөр замын бүтээн байгуулалт, иргэний нисэхийн салбарын либералчлалыг хангахад С.Бямбацогт гишүүн та онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

 

Уул уурхай эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх, жин дарах салбар байсаар байх нь ойлгомжтой.  Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байж, үр нь өгөөж нь хөгжил дэвшил, монгол хүний сайн сайханд зориулагдах Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, баялгийн тэгш хуваарилах чухал үүрэг Ж.Ганбаатар танд оногдож байна.

 

Монгол Улсын тусгаар тогтнолын нэг чухал багана нь эрчим хүчний хараат бус байдал юм. Энэ салбарт тулгамдсан асуудал олон бий. Цаашид хүндрэл учруулж болзошгүй асуудлуудаа нэн даруй шийдвэрлэж, сэргээгдэх болон бусад эрчим хүчийг ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинэ дэвшил гаргана гэдэгт итгэж байна. Баруун бүсийн эрчим хүчний хангамжийн томоохон эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгой, Багануурын ЦС зэрэг олон төслүүдийг бодитой хэрэгжүүлж чадах итгэл найдварыг Б.Чойжилсүрэн танд даалгаж байна.

 

Малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах, малчдын амьжиргаа, хөдөлмөрийн нөхцөлөөр хангаж, эрүүл хүнсээр иргэдээ хангаж, улмаар экспортлогч улс болох, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хүнсний хувьсгал хийх зорилтыг үр дүнд хүргэх томоохон үүрэг даалгаврыг Х.Болорчулуун танд өгч байна.

 

Цахим Монгол, цахим парламент, цахим засаглал зэрэг томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь их өгөгдөл, инновацийг ашиглах, технологийн IV хувьсгалыг хэрэгжүүлэх шинэ зорилтыг залуу гишүүн Н.Учрал үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна.

 

Иргэддээ төрийн халамж, анхаарлыг хүргэж, халамжийг биш хөдөлмөрийн шүтдэг ард түмэн болох үүрэг туршлагатай парламентч Д.Сарангэрэл танд ногдож байна.

 

Шинээр томилогдсон сайд нар шинэ сэргэлт хийж, шинэ Монголын шинэ ирээдүйн замналыг түүхэн чухал үүрэг, хариуцлага хүлээлгэж буйг ухамсарлаж ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Энэ томилгоог эрх мэдэл, нэр хүнд биш төрөө цэгцлэх, засгаа засаж, улсаа мандуулах давхар үүрэг хүлээсэн томилолт гэдгийг ухамсарлаж ажиллаарай.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Нүсэр их хүлээлт байгааг членүүд ойлгож байгаа байлгүй. Харж л байя! Хэл ам дагуулж, гол хуулиндаа гар хүрч, хүмүүсийн эгдүүг хүргэсэн гэдгээ мартуузай! Бага идэж, ихийг хийгээрэй дээ. давхар дээлтэй, данхайсан их мэрх мэдэлтэй сонгуультангууд минь!
2022-08-30
Авилгал,идэж уухын эсрэг ганц үг алга
2022-08-30
Зочин:
Ёстой Лаг ажил хийж дээ уих өмнөөс нь ичих юм даанч өөрсдөө ичихгүй наасан
2022-08-30
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-30
Иогэн:
Энэ чавка болимоор юмаааа
2022-08-30