МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүдээс томилох саналыг оруулсан байна. Мөн яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг томилохоор болжээ.
Шинээр томилогдох сайд нар
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
Спорт, олимпзмын асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг томилох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ.
Үргэлжлүүлэн ажиллах сайд нар:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Батлан хамгаалахын сайд Г.Сайнбаяр
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
Соёлын сайд Ч.Номин
Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танхимын бүрэлдэхүүндээ үлдэж байна.
Б.Хэрлэн