Э.Болормаа: Та бүхний сонголт Шинэ сэргэлт, Шинэ Ховдын эхлэл байх болно

img

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаанаар Э.Болормааг тус аймгийн Засаг даргаар сонголоо. Түүнийг ИТХ-ын 30 төлөөлөгч дэмжиж, Ерөнхий сайдад уламжлан, батламжлуулахаар болов.

 

 

Засаг даргаар сонгогдсоны дараа Э.Болормаа “Намрын тэргүүн сарын шинийн 02-ны өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр та бүхний итгэл найдвар, Ходв аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлэлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга болох түүхэн үүрэг хариуцлага оногдуулсанд гүн талархал илэрхийлье.

 

Миний бие энэхүү үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Монгол Улсын хүн амын тэн хагасыг эзэлж, өрх гэрийн тулах багана, өндөр төрийн түшиг тулгуур болсон эмэгтэйчүүдийн нэр төр, авьяас, мэдрэмжийг харуулах боломж гэж харж байна. Мөн сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулахыг хүсэж мөрөөддөг шинэ үемйн залуусынхаа түүчээ болж байгаагаа ухамсарлаж байна.

 

Өнөөдрийн та бүхний сонголт Шинэ сэргэлт, Шинэ Ховдын эхлэл гэдгийг хэлж, Ховд аймгийн шинэ түүх, хөгжлийг түүчээлнэ гэдгээ илэрхийлэв.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-30
Иргэн:
Ховдчууд энэ жил их аз хийморьтой бн.залуу хүн мэдээж дэвшилийг эхлүүлнэ.
2022-08-29
Т. Батбаяр:
Амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
2022-08-29
Уншигч:
Тогтож л үзээрэй, 24 онд ийш тийшээ гулгаад байв. Амжилт.
2022-08-29
Том, том дуугарч томоос том хүлээлт үүсгэлээ. Харж л байя. Багаа зөв сонгож бүрдүүлэхгүй бол хэцүү дээ, Ховдынхон.
2022-08-29