МАН-ын удирдах зөвлөлийн хурал 13.00 цаг хүртэл хойшиллоо

img

Хуваарь ёсоор өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд  УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байсан ч  13.00 цаг хүртэл хойшлуулжээ.

 

Гэсэн хэдий ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна.

 

МАН-ын УЗ дөрөв хоногийн өмнөх хуралдаанаараа Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормааг 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ