ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваарилж дууслаа
2022-08-27

 

Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн  гар утсанд нь хүргэж дууслаа. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111.542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна. Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилав. 
 

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг хүсье. Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлаарай. Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандаарай. 

 

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой.  Мөн энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд 9 дүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана уу. 
 

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар даваа гарагт бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Shuud.mn
Сонин хачин
Huz:
Saidiin buyanaar ulsiin tsetserlegt hamragdlaa bayarlalaa ta nar chadlaa
2022-08-29
Зочин:
Мэдээлэл одоо хуртэл ирээгуй шуу дээ
2022-08-28
БАГШ:
Бодвол Боловсролын яамны мэдээ байх даа.
2022-08-28
багш:
хагас и байхгүй болж 61 -ийн и дийлж байна.
2022-08-28
БАГШ:
Бодвол Боловсролын яамны мэдээ байх даа.
Иргэн:
Засгийн газар, яамны шийдвэрийг дунд болон доод шатандаа гажуулдаг гаж үзэгдэл нилээд сонсогдох боллоо. "Хүүхдийг цэцэрлэгт л хуваарилвал боллоо" гэсэн өнгөцхөн бодол, хариуцлагагүй үйлдлээс болоод байна уу??? Нэг айлын хоёр хүүхэд хоёр өөр цэцэрлэгт хуваарилагдсан ч гэх шиг. Энэ хуваарилалтыг яг ямар газар хариуцаж хийж байгаа юм бол???
2022-08-28