Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх нартай уулзлаа.
Монголын Оюутны холбооны удирдлагуудын зүгээс их, дээд сургуулиудын сургалтын чанар, орчин, дотуур байрын хүрэлцээ, оюутанд үзүүлж буй боловсролын болон бусад нийгмийн үйлчилгээг чанаржуулах талаар сайдад уламжлав.
Тодруулбал:
Уулзалтаар Монголын Оюутны холбоотой хамтарч оюутны дотуур байруудын орчин нөхцөлд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийх, оюутанд үзүүлж буй боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, оюутны эрдэм шинжилгээний ажил, судалгааг дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх талаар МОХ–ны хамтарсан ажлын төлөвлөгөөг боловсруулж, хоёр талаасаа хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.
Уулзалтын төгсгөлд БШУЯ–наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд оюутнуудынхаа санал санаачилгыг тусгаж, оюутны байгууллагын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уншиж байна |