ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2022-08-26

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норовт энэ сарын 25-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд Д.Баярхүү Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн тус улсад энэ оны зургаадугаар сард хийсэн айлчлал хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, айлчлалын үеэр тохирсон ажлуудын хэрэгжилтийн талаар ярилцав.

 

Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норов Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Мөн Монгол, Узбекистаны ард түмэн түүх, соёлын гүн хэлхээ холбоотой болохыг тэмдэглэж, цаашид хоёр орны харилцааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин