Монголын Залуучуудын өдөр, Залуучуудын хөгжлийн сарын аяныг тохиолдуулан "Хүртээмжтэй нийгэм": Залуучуудын оролцоо хөдөлмөр эрхлэлт сэдвийн хүрээнд Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулганыг зохион байгуулж байна.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нээж, “Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт: бодлого, олон улсын чиг хандлага, санал санаачлага”, сэдвээр эхний үндсэн илтгэлийг тавьсан юм.
Мөн чуулганы нээлтэд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн Амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи нар оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Залуучуудын хөгжлийн цахим чуулганд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ: хэрэгжилт, сорилт, шийдвэр”, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл, “Шинэ сэргэлт-Next Gen” төсөл, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогчдын оролцоо, дэмжлэг”, “Залуучуудын хөгжлийн салбар, зөвлөлийн үйл ажиллагаа, сайн жишээ”, “Тогтвортой ирээдүйд залуучуудын оролцоо”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.
Арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс мянга гаруй залуучууд бүртгүүлэн Zoom платформоор нэвтрэн оролцож байгаа бол шууд дамжуулалтыг залуучууд идэвхтэй үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн зөвлөл чуулганыг хамтран зохион байгуулж, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Алтантулга, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар нар чиглүүлэгчээр удирдан ажиллаж байна.
Уншиж байна |