Автомашины улсын дугаарыг тэгш, сондгой дугаараар хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн:
“Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа жил ирэх тусам хүнд нөхцөл байдалд явж байна. Жил болгон импортоор ирж байгаа тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаагаасаа их байдаг.
Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн нэмэгдэж буй тооноос хамааралтай нийт Улаанбаатар хотын зам дээр зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Ингэж даацнаасаа хэтэрснээр зам дээрх зорчилтын хөдөлгөөний хурд оргил үедээ 8.7 км цагын хурдтай болж ачаалал илт ихсэж байна. Үүнтэй холбоотой найман өдрийн хугацаанд дөрөв дөрвөөр нь тэгш сондгойгоор оролцуулах санал гаргасны үндсэн дээр захирамж гарсан.
Мөн судалгаагаар авч үзвэл өмнөх жилд тэгш сондгойгоор зорчуулах судалгаа гаргаж байсан. Тэр үед зөвхөн амралтын өдрүүдээр тэгш сондгойгоор явуулж байсан. 413 мянган автомашин зорчиж байсан бол энэ жилийн байдлаар 443 мянган автомашин явах юм.
Тэгэхээр зам дээрх зорчилтын хурд наймаас доош болж тэг зогсолт руу явах учраас тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр сонголтгүй болж байгаа юм” гэж мэдэгдлээ.
Уншиж байна |