А.Ариунзаяа: Шинэ төгсөгч, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

img

 

Манай улсын нийт хүн амын 29.8 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл, шалтгааныг залуучуудын оролцоотой хэлэлцэж, бодит үр дүнд хүрэх шийдэл зөвлөмж гаргах зорилгоор “Залуучууд хөгжлийн үндэсний чуулган” үргэлжилж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа залуучуудийн  суурь болон мэргэжлийн ур чадвар олгох, ажил олгогчийг урамшуулах замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр илтгэл  тавьлаа.

 

Тэрбээр “Хөдөлмөрийн ирээдүйг өөрчилж буй томоохон үйл явц, учир шалтгаан нь:

  • Технологийн дэвшил
  • Хүн ам зүйн өөрчлөлт
  • Байгаль, цаг уурын өөрчлөлт, ногоон эдийн засгийн шилжилт
  • Даяаршил

 

Үүнтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлт, ур чадвар өөрчлөгдөх нь:

  • Бизнесийн шинэ хэлбэрүүд, стандарт бус хөдөлмөр эрхлэлт
  • Албан бус эдийн засаг, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлт гэх мэт хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн гарч буй өөрчлөлт
  • Ковид-19 цар тахлын нийгэм эдийн засгийн нөлөө зэрэг нь өөрчлөгдөх юм.

 

Залуучуудад зориулан илүү олон, зохистой ажлын байрыг бий болгохын төлөө нэн чухал асуудлаар үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломжууд нь дижитал хөдөлмөр эрхлэлт, чанартай мэргэжлийн сургалт, хөдөөгийн эдийн засаг, залуучуудын ногоон ажлын байр, бизнес эрхлэлт, хувиараа хөдөлмөр эрхлэх, эмзэг нөхцөлд буй залуучууд, хортой хүнд нөхцөлд ажиллаж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн яаж сайжруулах тал дээр санаачлагууд хэрэгжиж байгаа.

 

Монгол улсад дараах гурван арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Арга хэмжээ нэг: Шинэ төгсөгч, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил олгогч нарт ажлын байрыг дэмжих урамшуулал олгох /2023 оноос/

Арга хэмжээ хоёр: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөх

Арга хэмжээ гурав: Залуучуудын нийгмийн оролцоог хангасан хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг төлөвлөж байна” хэмээв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ