ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Орон нутагт түргэн тусламжийн машиныг нэмэгдүүлэх аян эхэллээ
2022-08-25

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд тулгардаг бэрхшээл бол эмнэлгийн зориулалттай туулах чадвар бүхий авто машины дутагдал билээ.  Орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг. 

 

21 аймгийн төвд болон сумуудад ашиглагдаж байгаа машинуудын 30-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн судалгааг 2021 онд ЭМЯ гаргаад байна. Улсын төсвөөс жил бүр худалдан авалт хийж орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай авто машиныг хангах ажлыг үе шаттай зохион байгуулдаг ч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

 

Мөн орон нутгийн онцлогоос шалтгаалж    машинуудын эвдрэл их,  засвар үйлчилгээ хангалттай биш байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.

 


Энэхүү  асуудлыг шийдвэрлэх  хүрээнд гурван талт санамж бичгийг   Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын оюунлаг зон олон” ТББ ТУЗ дарга Д.Дэмбэрэлдорж нар  3 талт санамж бичгийг байгуулав.

 

Энэхүү санамж бичгийн зорилго нь сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохирсон машинаар хангахад хандивын аян өрнүүлэн хамтран ажиллах юм.

Shuud.mn
Сонин хачин