ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ч.Өнөрбаяр: ҮХЦ МАН-ын хуулийн зөвлөх шиг ажиллаж байна
2022-08-24

 

УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хууль бусаар сонгосон гэж үзээд, С.Эрдэнийн АН-аас наймдугаар сарын 24нд мэдээлэл хийлээ.

 

 

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү:

-2010 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа давхар дээлний асуудлыг оруулсан.  Энэ асуудал нь өнөөдөр Цэц дээр явж байна. Ер нь  сайд болж эрх мэдэлд хүрэх гэсэн бодлоо болиоч ээ. Хүний, өөрийн намгүй надад төвөгтэй санагдаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хажуудаа байгаа хуулийн багтаа анхаарал хандуулмаар байна. Танд буруу зөвлөгөө өгөөд байна. н.Мөнхжаргал тэргүүтэй хүмүүс дээд шүүх рүү гүйгээд байгаа сурагтай. Удахгүй асуудал шийдэгдэх гэж байхад наана нь ингэж гүйхээ боль. 

 

 

 Ч.Өнөрбаяр: -О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга болж болохгүй  хоёр үндэслэлийг хэлье. Наадмын өмнө УИХ-ын тухай хуульд бүлгийн даргыг сонгохтой холбоотой өөрчлөлт орсон. Тэр заалт нь бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг юм болсон л доо. Бүлгийн даргын асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхоор сонгоно гээд баталсан.

 

Бүлгийн нийт гишүүд гэхээр АН-ын нэг гишүүн оролцохгүй бол бүлгийн даргыг сонгож чадахгүй гэсэн үг. Д.Ганбат дарга өөрөө хуралд оролцохгүй байхад л бүлгийн дарга өөрчлөгдөхгүй. Гэтэл О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон гэж байгаа хуралдаанд зургаан гишүүн  л оролцсон. Өөрийгөө бүлгийн  дарга болгох гээд хөөцөлдөж, батлуулсан хууль,  АН-ын Үндэсний бодлогын хорооноос бүлгийн даргыг сонгохтой холбоотой дүрэм ч тэр түүний эсрэг байгаа. 

 

Нийт гишүүдээс сонгогдсон бүлгийн даргыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулаад алх зохисноор хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр О.Цогтгэрэл өөрийгөө АН-ын бүлгийн дарга гэж ярих хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт АН-ын нэр барьсан зарим нөхөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох тухай яриад явна. Тохироо хийх гээд гүйгээд байгаа мэдээлэл бий. Нэгэнт хэр хүнд нь унасан, улс орныг авч явж чадахгүй байгаа МАН-ын улстөрчдийн өмнүүр орж үхээд яах вэ дээ. Үнэмлэхгүй олонх болсон МАН хариуцлагаа үүрэх ёстой. 

 

Shuud.mn
Сонин хачин
Чи муу хошного хүзүүгүй хулгайчийн зөвлөх шиг ажлаагүй юм уу? Өмхий угаадас долоогч.
2022-08-24
2 ширхэг Баацанхүү байна даа
2022-08-24