Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.  Үүнд: 

 

  1. Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
  2. Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай,
  3. Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний явц,
  4. Ургац хураалтын урьдчилсан баланс,
  5. Мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар авах арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

 

 

Өмнөх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн

 

  1. Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авахаар болов. 
  2. Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
  3. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард:
хятадын 25 -30 жилийн хугацаатай олон мянган хятад иргэдийг монголд суурьшуулах тухай яагаад хэн ч дугарахгүй байнаа
2022-08-24