Ирэх хоёр жилийг "Монголд зочлох жил" болгоно

img

 

Монгол Улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ, мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан, хэлэлцүүлэг боллоо.

 

 

Энэхүү тайлан, хэлэлцүүлгийг БОАЖЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж буй юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр Японы Зүүн Ази судлалын "ТАО" судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Цутому Такэбэ Япон Монголын хамтарсан "Эх дэлхий хүүхдийн хотхон"-ын байгуулах санаачлагын талаар танилцууллаа.

 

Судалгааны хугацаа: 2020 оны 11 сараас 2021 оны 10 сар (Ковидын нөлөөгөөр Японоос алсын зайнаас судалгааг хэрэгжүүлэв)

 

 

Судалгааны зорилго: Монголын аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, үндсэн мэдээлэл, хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээг тодорхойлох. Мөн Жайка-ийн цаашдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санал боловсруулах

 

Судалгаанд хамрагдсан бүс: 

Өмнөговь чиглэл, Дорноговь чиглэл, Хархорин чиглэл, Улаанбаатар хот, хотын ойр орчмын нутаг дэвсгэрээр судалгаа явуулсан байна.

Монгол улсын засгийн газраас аялал жуулчлалыг сэргээх зорилгоор өнгөрсөн 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг авч хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд долдугаар сард танилцуулснаар 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан.

Мөн БНХАУ, ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай уялдуулж зорилтот зах зээлийн улсаа Азийн улс руу чиглүүлж байна. Үүний хүрээнд 2024 оныг дуустал БНСУ-ын жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гарсан.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
1-д соёлтой жорлонтой болох, 2-т онгоцны тийзийг хямдруулах, 3-т соёлтой такситай болох, 4-т яйжийсан, өмхий үнэртэй гэр-ээ өндөр үнэлдгээ больё, хамт очсон гадны түншээсээ ичиж үхмээр, өмхий үнэртсэн, цэвэрлээгүй заваан, орныхоо даавууг сольдоггүй, жорлон байхгүй, заавал гарч заваан модон жорлонд бие засдаг байдлаа үгүй болгоё. Ядаж ингэж байж жуулчдыг татах байх.
2022-08-25
зочин:
Жорлонгоо олноор нь бариач эхлээд.
2022-08-24
Бөөн корона оруулж ирээд. Банзалдаад гэж л аялал жуулчлал гэж хуцдаг байх. Гадныхан хямдхан дулаан газар далайн эрэгт дуртай
2022-08-24
Ард иргэд:
Дандаа худоаа ярина биелэгдэж бга юм юу ч бхгүй
2022-08-23
Сүр сүр лоозогносон улс байх юм .олигтойхон жорлон ч байхгүй байж..
2022-08-23