ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2022-08-22

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд нар байлцсан юм. Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Улаанбаатар хот нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв болохын хувьд улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин сууж, ДНБ-ний 70 орчим хувийг дангаар нь үйлдвэрлэдэг болохыг онцлов.

 

БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын “Стратегийн түншлэл” бүхий л салбарт өргөжин хөгжиж буй онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй дүнгээр үйлчилгээ үзүүлэхэд чадах бүхнээ дайчлах болно гэв.

 

 

Түүнчлэн өдгөө Улаанбаатар хот нь БНСУ-ын Сөүл, Инчон, Намянжу, Гёнги муж зэрэг муж, хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буйг хэлж байлаа. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах болсонд талархал илэрхийлье хэмээв.

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-23