Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, “давхар дээл”-тэй холбоотрй асуудлаар УИХ-ын гишүүн А.Адьшаа өөрийн байр суурийг илэрхийллээ.
“Үндсэн хуулийн цэцэд иргэний хувиар гомдол гаргасан хүний нэг нь би байна. Энэхүү гомдлыг наймдугаар сарын 15нд үндсэн хууль хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргасан. Миний хувьд энэ үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хууль дээдлэх зарчим дээр тулгуурлаж МУҮХ зөрчсөн асуудлыг нэг тийшээ болгосон гэсэн байр суурьтай байна.
МУҮХ 2019 онд өөрчлөлт оруулахдаа МУ-ын ерөнхий сайд, УИХ-ын өмнө, олон түмний өмнө тухайн сонгуулийн жилд ялсан нь улс төрийн намаас томилогдох үедээ бүх асуудлыг өөрөө хариуцах эрхийг олгосон.
УИХ зөвхөн ерөнхий сайдыг томилдог. Харин ЗГ гишүүдийн ерөнхий сайд томилдоггүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын парламентад болж байсан үйл явдлуудыг судалгаа хийж байж ҮХЦ энэхүү өргөдлийг гаргасан. Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн дан давхар дээл дээр гацаж үе үеийн засгийн газрууд нам эвслүүдийн тавьдаг хөзөр байсан.
МҮХ-ийн 2019 оны өөрчлөлтөөр МУ-ын ерөнхий сайдад эрх мэдэл олгож өгсөн боловч заавал тоо зааж өгөх шаардлага байхгүй байсан. Энэ тоо зааснаар нам дагасан бүлэглэлүүд, намын даргад хамгийн ойр байдаг хүмүүс, намд их мөнгө төлсөн энэ мэт хүмүүсийг орж ирэх боломжийг нээсэн.
Нөгөө талаас та нарын яриад байгаа хамгийн муу нэртэй 76 гишүүнийг УИХ-д орж ажиллах боломжийг хааж байгаа. Энэ боломжийг яаж хааж байгаа вэ гэвэл, энэ муулаад байгаа 76 хүн чинь ард түмний төлөөлөл юм. Тийм хүмүүсийг өнөөдөр ЗГ-т оруулж ирвэл муухай харагдаж байна гэдэг нийгмийн сэтгэл зүйг бид эвдэх ёстой.
Монгол Улсын газар тогтвортой ажиллаж, төр тогтвортой байж мөн цаашлаад улс орны хөгжлийн асуудал, ард түмний амьдралын асуудал зөв байх нь бидэнд чухал. Тиймээс дан давхар дээл гэдэг олон жилийн хэрүүлийг ҮХЦ цэг тавилаа” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |