ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ
2022-08-22

 

Олон улсын хурцадмал байдал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудал болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бус чуулган зарласныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр хэллээ. 

 

 

 

 

Тэрбээр, “Чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг сонсоно. Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үеэр өгсөн цаг үеийн онцгой анхаарах асуудлын талаар өгсөн үүрэг, чиглэлээ дүгнэж, үнийн өсөлт болон бусад эрсдэлээс иргэдийн амжиргааг хамгаалах ажлын багуудын үйл ажиллагааны тайланг сонсож, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

 

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаарх ажлын баг, түр хороодын санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Гуравдугаарт, ҮХЦ-ээс өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин