Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ-аас боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг эрчимтэй явуулж буй. Энэ ажлын хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал Л.Энх-Амгалан сайд сургалт, үйл ажиллагаа хангалтгүй үзсэн боловсролын салбарын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Үүнд:
Мөн тэрбээр " Тухайн сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг их, дээд сургуулиуд байна. Улмаар төгсөгчид ажилгүй болдог нийтлэг асуудал гарч байна" гэдгийг шийдвэр танилцуулах үеэрээ онцолсон юм.