ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Гэр хорооллыг орон сууцжуулахад Сингапурын туршлагыг хэрэгжүүлнэ
2022-08-15

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад буй юм.

 

Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргад  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар мэдээлэл өглөө.

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт  зургаан байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс дөрвөн байршлын 19 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжиж байна. Тус байршилд төслийн хүрээнд эхний ээлжинд 609 айл орон сууцтай болсон бол цаашид 550 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

 

Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнээс дүүргийн долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн  талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч ажлаа эхлээд байгаа юм.

 

Төсөл хэрэгжүүлэгчид  нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Дээрх төслүүдээс  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт хэрэгжиж буй  “Оргил” төслийн явцыг танилцуулав. Төсөлд  “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байгааг Ерөнхий сайд болоод Хотын даргад танилцууллаа.

 

Тус компани эхний ээлжинд 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд цаашид 378 айлын орон сууц нэмж ашиглалтад оруулах ажээ. Энэхүү төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажилд шаардлагатай санхүүжилтийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

Шинэ барилга ХХК-ийн хувьд  “Оргил” төслийн эхний ээлжийн орон сууцандаа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулжээ. Ингэснээр дараагийн барилга барих боломж нөхцөл бүрдэж буй юм.  Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа.

 

Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ.

 

Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” хэмээн өгүүллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Өвөл мэдэхгүй орны хүмүүс барилга барвал юу л бол .сайн судал тэд чинь ашиг харж яваа улс шүү.
2023-10-13
zochin:
Хоосон толгой
2022-08-15
irgen:
hotoos hol terbumiin huis nuud barij yadarsan irgedee angailgaj baihaar ene ajlaa tyrgen sain hiigeechee.
2022-08-15
ard:
hyamd bair barij baij ba gazriig ni avch bair ugch baij utaanaasaa salna
2022-08-15