ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцав
2022-08-10

 

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай газар дээр нь танилцаж халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгах талаар холбогдох чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллалаа. 

 

1. Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 5А магистраль /“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас  дулааны худаг ТК-1699 цэг хүртэлх 2Ф800 мм-ийн голчтой 2.8 км урт дулааны шугамыг 2Ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх 4 багц ажлын гүйцэтгэл  дунджаар 68 хувьтай байна. 

 

Ажлын гүйцэтгэл бага удаашралтай байгаа Багц-1 буюу “Энерго сервис монтаж” ХХК-ийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Үүнд:

-“ДЦС-3” ТӨХК-ийн технологийн шугамуудтай давхцаж байгаа хэсгийн дулааны шугамын барилга угсралтын ажлыг 8 дугаар сарын 20-ны дотор дуусгаж, Дунд даралтын станцыг 09 дүгээр сарын 01-нд ажиллагаанд залгах нөхцөлийг бүрдүүлэх,

-Тус багцын ажлыг 9 дүгээр сарын 15 буюу халаалт залгахаас өмнө бүрэн дуусгаж ажиллагаанд залгах,

 

-Ачаа тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын хилээр орж ирээгүй байгаа бараа материал, тоног төхөөрөмжийг 2022 онд хийгдэхгүй бусад багцын ажлаас авч угсралтын ажлыг хугацаа алдалгүй хийх,

 

-Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч талуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар бүрэн хангах.

 

 

2. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 8Б магистраль /1 дүгээр хороолол Саппорогийн уулзваас 10 дугаар хороолол Жаст ойлын шатахуун түгээх станц/ дулааны худаг ТК-802 дугаар цэгээс ТК-824 дүгээр цэг хүртэлх 2Ф500 мм-ийн голчтой 680 м урт дулааны шугамыг 2Ф600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил. 

 

Тус дулааны шугамын ажлыг “РУТАН” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Дулааны шугам хоолой БНХАУ-ын хилээр орж ирээгүй байгаагаас шалтгаалан ажил удаашралтай байна. Шугам хоолой БНХАУ-ын хилээр нэвтэрч ажлын талбайд ирсэний дараа угсралтын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

 

-Ачаа тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын хилээр орж ирээгүй байгаа Ф600 мм-ийн голчтой дулааны шугамыг дотоодын зах зээл болон ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс судлах,

 

-Шугамын барилга угсралтын ажлыг 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу халаалт залгахаас өмнө бүрэн дуусгаж ажиллагаанд залгах.

 

Мөн Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 оноос хойш хэрэгжиж өнөөдрийг хүртэл дуусаагүй, зогсонги байдалд орсон “ДЦС-4” ТӨХК-иас Узель-18 цэг хүртэлх Ф800 мм-ийн голчтой 4.2 км дулааны шугамыг газар дээр нь үзэж танилцлаа. 

 

 

Уг дулааны төв магистраль шугам ашиглалтад орсноор I, X, XV, XXI хороолол, Жуков орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, найдвартай ажиллагаа хангагдахаас гадна Бичил VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн 48.5 Гкал/ц, Баянхошуу дэд төвийн дахин төлөвлөлтийн 41 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг тус тус хангах боломж бүрдэх юм. 

 

Харин “БСД-Од” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил дуусаагүй нөхцөл байдлаас шалтгаалан уг ажлын үргэлжлэл болох 2-р үе шатны ажлыг дуусган ажиллагаанд залгах боломжгүй болж, цаашид Улаанбаатар хотын дулаан хангамж доголдож хүндрэх нөхцөл байдал үүсэхээр байна.

Shuud.mn
Сонин хачин