ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах талаар хэлэлцэв
2022-08-04

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

 

 

Уулзалтын төгсгөлд талууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бүх талаар хамтран ажиллахдаа таатай  байна гэдгийг онцолж байлаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yagaad bolokhgyi gej bidniig yr tembuunees Orosuud l salgasan
2022-08-04