ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Б.Жавхлан: Монгол Улсын гаргасан бүх бондын зарцуулалтад шалгалт хийнэ
2022-08-03

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав.


Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад, Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын хугацаанд, тодруулбал, ойрын 3 жилд өр, зээлтэй холбоотой ямар ч дефольт зарлах нөхцөл байдал үүсээгүй, тийм нөхцөл байдал гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

 

Өнөөдрийг хүртэл, 2012 оноос хойш манай улсын Засгийн газар нийт 7 удаа бонд гаргаж иржээ.

Үүнд:

  • Эхнийх буюу 2012 оны 12 дугаар сард 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг гаргасан,
  • 2015 оны 6 дугаар сард “Димсам” бонд гаргасан,
  • 2016 оны 4 дүгээр сард “Мазаалай” бондыг гаргажээ. Нийт  2.2 тэрбум ам.долларын бонд гаргажээ.

 

Үүнээс хойш буюу 2016-2021 онд 4 төрлийн буюу 2017 онд “Хуралдай” болон “Гэрэгэ” бонд, 2020 онд “Номад”, өнгөрсөн онд “Сентури” бондыг тус тус гаргажээ. Нийт 3 тэрбум ам.долларын бонд гаргасан байна. Ингэснээр нийт 7 бондын 5.2 тэрбум ам.долларын бонд гарчээ. Эдгээрээс зөвхөн, хамгийн анхны “Чингис” бондын хөрөнгөөр төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Түүний дараах 2 бонд нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан, 2016-2020 онд гарсан 4 бонд нь дандаа өмнөх бондын өрүүдийг төлсөн, ийм зээлийн зохицуулалттай явж ирсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр тодотголоо. 

 

Мөн тус хуралдаанаар Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд боловсролын салбарт гарж буй авлига, хээл хахуулийн асуудлыг хүлээж авах тусгай шугам гаргаж ажиллах үүрэг өглөө. Мөн эдгээр асуудлуудтай холбоотой ажлын хэсгийг шинээр байгуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна.

 

Монголын стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар зогсоосон, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломж, өртөг үүсгэсэн  хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгууллаа.

 

Цахим садар самуунтай холбоотой үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгаж таслан зогсоох ажлын хэсгийг тус тус байгуулжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Shudraga irgen:
Sain shalga shuusiig ni gartal shalga. Ih yum garna daa. Huun heleltseh hugatsaa gedeg lalrin zaaltiig bur musun ugui bolgo.
2022-08-04