ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ТӨР ДАНХАЙЖ, ХЭВЛЭЛ ЖИЖГЭРСЭЭР БАЙХ УУ
2022-08-02


Ардчилсан тогтолцооны амин сүнс амь тавьжээ. Данхар төр Монголд даналзаж байгааг нэгхэн жишээгээр харуулъя. 2022 оны эхний 6 сарын байдлаар төр, засгийн байгууллагуудаас телевизээр цацуулсан нэвтрүүлгүүдийг Та доорх хүснэгтээс харна уу. 

 

Нэвтрүүлгийн нэр

Нийт давтамж

Нийт секунд

Нийт

4493

8763174

УИХ-ын чуулган

207

2105290

Амрыг эрье

589

942081

Улсын их хурлын цаг

473

743738

Нэг монгол нэвтрүүлэг

218

627936

Хийдэл шийдэл

162

567002

Хууль амьдрал

145

284488

Фемида хууль эрх зүйн нэвтрүүлэг

136

246898

Хот нэвтрүүлэг

203

237507

Авлигатай тэмцэх газрын мэдээлэл

198

236447

100 чухал сэдэв- Монгол соёл монголын баялаг

40

221453

Ярьж буй хууль

106

199032

Төв аймгийн цаг

121

198160

Ардын эрх

56

165198

Эх орны төлөө

83

149401

Шинэ сэргэлт Оюутолгой

48

127733

Монголын их үнэмшил-Монгол улсын үндсэн хууль 30

43

123627

Нээлттэй засаг

99

117318

100 чухал сэдэв Тэтгэвэр

22

112242

Монгол Улсын Их Хурал

613

110824

Шинэ сэргэлт төрийн бүтээмж

42

100782

Зөв хөгжил

85

94135

Монгол улсын үндсэн хууль нээлттэй хичээл

32

82002

Монгол улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон

43

75625

D-PARLIAMENT цахим хуудас аппликэйшныг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ

31

74193

Эрх зүйн хөтөч

53

61127

Зөв зөвд шударга зөв

61

44381

100 чухал сэдэв-Соёлын бүтээлч үйлдвэрлэл

7

42447

Онцгой байдлын цаг

43

39475

Шинэ сэргэлтийн бодлого

38

36616

Хуульч зөвлөж байна

12

32940

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

23

31841

Амьдралын хүрд нэвтрүүлэг

25

26620

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл

11

25299

Парламентын боловсрол

13

24049

Прокурорын мэдээлэл

19

22598

Хөрөнгө орлогын мэдүүлэг

24

20499

Сүлдэт баганын дэргэдээс...

16

20163

Сонгуулийн тогтолцоо ба үндсэн хууль хэлэлцүүлэг

3

19807

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан

6

18976

Монгол улсын их хурал 30 жил

9

17237

Шийдэл 45

17

16834

2021 оны ажлын тайлан

9

16507

Өсвөрийн парламент 2021 нэгдсэн чуулган

12

16362

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар-2021 Оны онцлох ажлууд

10

14499

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл

11

13004

Нийгмийн хөгжил ба гарц шийдэл

11

12859

Энергийн урсгал Эрдэнэбүрэнгээс

15

12278

Цагаан сар - Монгол соёл

21

12202

Монгол улсад ковид 19-н тархалтыг хязгаарлах үүнээс гарах сөрөг нөлөөллийг буруулах шаардлагай нийгмийн үйлчилгээний чадаввыг бэхжүүлэх НҮБ-ын нэгдсэн төсөл

17

12168

Авлигатай тэмцэх газар үзүүлж байна

23

12083

Аудитаар нотлогдсон үнэн

9

11031

Тал нутгийн дипломат бодлого

3

10700

Өсвөрийн парламент өглөөний уулзалт

10

10610

Хилийн мэдээ

9

10559

Монгол улсын ерөнхий сайдын ярилцлага

2

10384

Замын цагдаагийн алба үзүүлж байна

39

10360

Би монгол хүн тэмцээн /Занданшатар/

5

7220

Байнгын хорооны хуралдаан

1

6453

Ардын эрх: УИХ-ын дарга Занданшатар

2

6305

Хотын засаглалыг сайжруулах төсөл

8

6233

Ардын эрх: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

2

5922

Алганд багтсан эх орон

3

4991

Тусгаар тогтнолын үнэ цэн

3

4986

Парламентийн боловсрол

3

4897

Монгол цэргийн үнэ цэнэ дэлхийд

3

4896

Шинэ сэргэлт цар тахал ба сорилт

2

4830

Эрүүл мэндийн даатгал /ТВ5/

5

4791

Харилцааны шинэ зууныг эхлүүлсэн айлчлал

4

4730

Дундговь аймгийн засаг дарга Ц. Мөнхбатын 2021 оны ажлын тайлан

2

4207

Замын цагдаагийн алба Сэрэмжлүүлэг

13

4084

Шинэ дэд төв

7

3779

Улсын их хурлын чуулган төрийн ордноос

1

3713

Батлан хамгаалах яам 110 жил

2

3664

Монгол улсын нэрийн өмнөөс

3

3353

Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг

2

3228

Нийслэлийн онцгой байдлын алба үзүүлж байна

12

3171

Ардын эрх: УИХ-ын гишүүн Чойжилсүрэн

1

2962

Ардын эрх: УИХын гишүүн Нямбаатар

1

2916

Ардын эрх: Нямбаатар.Х

1

2915

Өсвөрийн парламент

2

2730

EBarimt.mn сугалаа

4

2654

Энхийн төлөө

1

2623

Хүүхдийн баярын мэнд хүргэе - Г.Занданшатар

3

2607

Шинэ үеийн татварын алба 30 жил

5

2393

Хөгжилд тэмүүлсэн он жилүүд

2

2381

Алганд багтсан эх орон: Лүндээжанцан, Тэмүүлэн, Сүхбаатар, Дорж

1

1786

Алганд багтсан эх орон: Нямзагд,Лүндээжанцан

1

1785

УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаарх талуудын байр суурь

1

1779

УИХ-ын чуулган: Шинэ үндсэн хууль батлагдлаа

1

1653

Хил хамгаалах Ерөнхий газар үзүүлж байна

1

1402

Улсын их хурлын цаг: Учрал, Занданшатар

1

1218

Цахим шилжилт

1

1190

Орон нутгийн хөгжлийн сан Сайн туршлагууд

1

787

Эрчим хүчний салбарын 2021 оны тойм

1

730

Нийслэлийн онцгой байдлын газар

2

708

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

1

574

Онцгой байдлын ерөнхий газар

1

200

Үндсэн хууль үндэсний зөвшилцөл

1

101

 

 

Давтагдсан тоогоор 4493 удаа нийт 8,763,174 секундын туршид Төрийн нэрээр мэдээлэл цацжээ. (Эх сурвалж: Maxima) “Ардын эрх”-ээс авахуулаад “Энергийн урсгал Эрдэнэбүрэн”, “Амрыг эрье”, “Хүүхдийн баярын мэнд хүргэе” хүртэл хурал тойм, мэдээ,сэдэвчилсэн нэвтрүүлэг, ярилцлагууд...

Телевизүүд үнэт цагаа засаг төрдөө хандивлаж бас худалдна. Хэвлэлүүд өөрсдөө бие даан ажиллахаа больж бусдын бэлэн мэдээллийг дамжуулагч төдий л болон хувирсны шинж тэмдэг. Зүй нь ардчилсан тогтолцооны амин сүнс - хэвлэл мэдээлэл нь Засаг төрөөсөө зай барьж байх ёстой гэдэг. Гэтэл хэвлэлд хамгийн их зар сурталчилгаа нийлүүлэгч нь Засгийн газар болон торойжээ. Компаниуд зар сурталчилгааны талбарт хүчин мөхөстөж, Засгийн газрынхаа хөлд чирэгдэх нь тэр. Одоо тэд хэвлэлээсээ зайтай орших боллоо.

 

Дундаж нэг телевиз ”Өргөн нэвтрүүлгийн хууль”-иар сар бүр үзэгчийн хураамж 80 орчим сая төгрөг авч байна. Дээр нь засаг, төрийн мэдээллийг түгээсний төлөө төлбөр аваад урсгал зардалаа хаана, хувийн хэвшилтэй ажиллах, мөнгө олох хүчин чармайлт хэрэггүй, захирал эзэн  “хүн шиг амьдарчихна”. Энэ байдлаас болж сэтгүүлч нэртэй бүхэн мэдээллийн сайт хийж, компани бүр телевиз нэртэй хүн үздэггүй суваг нээж байна.


Хариуцлагатай сэтгүүл зүйд нэвтрүүлгийг хэн хийсэн нь тодорхой, хариуцлага хүлээх редакци хэн болох ойлгогдохоор байх учиртай. Гэвч Та ихэнх нэвтрүүлгээс хэн хийснийг нь олж харахгүй. Тодорхой гэгдэх нь “Дуулга”, ”Хилчин”, “Сүлд” , “Аврагч”, “Намуун-Зэт”.... Эндээс харахад хүчний байгууллагууд дэргэдээ бөхийн дэвжээтэй байдаг шигээ  өөрийн нэрийн студитэй байдаг бололтой.


Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд 13 хүн, нийслэлийнхэд 12, яам, агентлаг бүр өөрийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай. Тэдний үндсэн ажил нь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээлж, харъяа даргынхаа “бишрэм үйлс”, “буянт” үйл ажиллагааг сурталчлах, түгээх аж. Зарим нь олон нийтийн сүлжээнд “хэрүүл” хийх давхар үүрэгтэй ч байх шиг. Төрд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтны тоо нь бүртгэлтэй, редакцитай хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллагсдын тоог давж мэдэхээр юм.


Засгийн газрын бүтцийн байгууллагууд сэтгүүл зүйн салбарын арай дөнгүүр мэргэшиж яваа хүмүүсийг сорчлон татах нь ёс мэт болов. Хэвлэл мэдээллийн салбар бие даасан бизнес болж чадаагүй, өрсөлдөхүйц цалин өгч чадахгүй байгаатай холбоотой байх. Гол нь Засгийн газар нь хувийн хэвшлээсээ илүүг хүний нөөцдөө амлаж чадаж буй нь “гайхамшиг”. Ардчилсан тогтолцооны үнэт зарчим нь Засгийн газар хувийн хэвшлээ давамгайлах, гүйцэж түрүүлэх бус жам ёсоор өсөж дэвжихэд нь саад болохгүй явдал байдагсан, уг нь. Төр маань данхайсаар, хэвлэл маань жижгэрсээр... эцэстээ юу болох болоо?!

 

М.Уламбадрах

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Өнөөгийн мэргэжлийн бус, мөнгөний төлөө хэнийг ч, юу ч алахад бэлэн сэргүүл зүйтэй нөхцөлд хэвлэлийг хумих нь харин ч зөвдөө
2022-08-03
Zochin:
Ixenx turiin baiguullagiin xewlel medeelliin alba ni 3 4 n xvntei tsomxon xernee ix ajil amjuuldag baigaa shvv. Chuluut xewleldee ajillamaar baiw ch tsalin mungu ni togtmol bish baidag boloxoor tsalin bagatai ch togtmol olgogddog tgd tsag nargui ix ajilluuldag turiin alband ajillasaar baigaa. Bvren xemjeenii newtrvvleg medeelliin ard vsreel 2-xun xvn baidag. Xiix estoi geed l 10-aad xvnii ajliig xawsarch xiideg um shvv dee. Medeellee nyagtalmaar um daa...?‍♀️?‍♀️?‍♀️?‍♀️ Toonuudig chini xaraxad xed nugalsan l too xaragdaj baina...
2022-08-02
Зочин:
Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болон сэтгүүлчид нь өнгө мөнгөнд дулдуйдсан өөрийн гэсэн ёс зүй шудрага арга барил сэтэхүй ухамсар баыхгүй болсон юм бишүү мэдлэг чадвар нь ч мэргэжилдээ хандах суралцах талаар ч хангалтгүй
2022-08-02