ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өгсөн үүрэг даалгавар
2022-07-25

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2022.07.25/ боллоо. Хурлын эхэнд тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийг товч танилцуулав. Сайд Л.Халтарын зүгээс удаашралтай байгаа биелэлтэд анхаарал хандуулан, шаардлагатай арга хэмжээ авахыг санууллаа.

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар харьяа газар, хэлтсүүдэд дараах үүргийг өглөө.

 

-Долдугаар сарын 26-н гэхэд бүх газрууд ирэх оны төсвийн төслөө яаманд ирүүлэх, Засгийн газар, УИХ-ын тогтоол, Сайдын тушаал шийдвэрийн биелэлт, гүйцэтгэлийг харьяа бүх газарт албан бичгээр хүргүүлж, анхааруулах

 

-Шинээр баригдах нисэх буудлуудын төлөвлөлт, гүйцэтгэлд онцгойлон анхаарах, Өлгий нисэх онгоцны буудлыг 4С болгох талаар Засгийн газрын хуралд танилцуулахыг ИНБХЗГ, Иргэний нисэхийн ерөнхий газарт

 

-Чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд тээвэр зуучийн компаниудад анхааруулах, үер усны эрсдэлтэй цэгүүдэд үзлэг хийж, яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд бүх шатандаа анхаарч ажиллахыг УБТЗ ХНН-д

 

-Зам засварт ашиглаж буй хоёр машиныг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах, хяналтын инженерүүдийг тогтмол ажиллуулахыг АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтэс болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т,

 

-Шатахууны нийлүүлэлттэй холбоотой холбогдох газруудтай хамтарсан уулзалт зохион байгуулахыг МИАТ ТӨХК,

 

-Томоохон нуур, голд иргэдэд зориулсан тусгай бүс гаргах, зөвлөмж өгөн, хяналт тавихыг Далайн захиргаанд,

 

-Тээврийн ерөнхий хуулийг УИХ-д өргөн барих бэлтгэл хангахыг Хуулийн хэлтэст,

 

-Автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Хот хоорондын автобус эрхлэгчдийн холбоотой хамтарсан уулзалт хийх, Автотээврийн тухай хуулийг Засгийн газарт танилцуулах бэлтгэл хангахыг АТБХЗГ-т,

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг тогтмол өгөх, шийдвэр, албан даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хугацаатай үүрэг өгөх ХШҮДАГ-т,

 

-Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газраас өгөгдсөн үүргийн талаар холбогдох газруудтай уулзалт зохион байгуулахыг ИНБХЗГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-д үүрэг болголоо.

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-31
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-31
Зочин:
Маниас эхлээд манууханууд бүгдээрээ ажлаа өгөөд явна гээд л зурагтаар яриад байсан яасан бэ
2022-07-28
Авиатор:
Үүрэг даалгавараар нисэх буудлыг 4с болгох бол асуудалтай шүү, хурд ихтэй том онгоц нисгэнэ гэсэн үг. Байгал уулсын тогтоцыг үндэслэж шийдэх асуудал даа, БӨ бол уулсын дунд учир дунд бага оворын онгоцонд зориулагдсан сайн тоноглогдсон аэродромтой байх л орон нутаг даа.
2022-07-26
ОЮУН-ЭРДЭНЭД:
ХАЛТУУРАА, ЧИНИЙ ДЭД САЙД НЭРТЭЙ БҮТЭН БИЕИЙН БАНЗАЛ ДАНДАА ЧАМАЙГ ХОШНОГОДОЖ СЭГСЭРЧ ТҮГЖИЛДЭЖ ЯВДАГ БАТ-ЭРДЭНЭ ГӨЛГӨР ЛУЙВАРЧНЫГ БУШУУ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ОРНЫ ЧИНЬ МЕСТИЙГ АВНА ГЭНЭЭ
2022-07-26
Иргэн:
Дундговь аймгийн Хулд сумын зам там болсон байна лээ. Засах уу?
2022-07-25
Зочин:
Энэ нохорыг одоо явуулаачээ гол ажил чинь Дарханы зам шуу дээ тэрийг яриачээ огцруулах хэрэгтэй салбар нь уналтанд орж бна шуу дээ
2022-07-25
монголчууд:
Дарханы замын талаар ярихгүй юм бол уу Ердөө 40 км л хар зам бусад газар нь явах арга алга даа Халтуураа
2022-07-25
Зочин:
Дарханы замын асуудал алга болж л байгаа юм байх даа
2022-07-25
Зочин:
Хөөрхийдөө зүг чиггүй л нэг үүрэг өгч дээ Тээврийн хуулиуд нь өөр хоорондоо үг хэллэгийн утга санааны уялдаа холбоогүй хуулиуд гаргаад л
2022-07-25