Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд амаржсан хэрэг гарчээ
2022-07-20

Орхон аймгийн Баян-Өндөр сумын цагдаагийн газарт энэ сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд амаржиж, ургаа унагаасан гэх дуудлага ирсэн байна.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 16:06 минутад очжээ.

 

Алба хаагчид 21 минутын турш ажиллан амьгүй болсон ургийг гарган Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын хэлтэст шалгагдаж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
өөөзөзөз:
Монгол улс ч сүүрч байна даа. Саппорогийн хэдэн биеээ үнэлэгчид нь хүртэл үйлчлүүлэгчээ булаацалдаад нэгнийгээ хээв нэг автобусны буудал дээр зодоод алчихдаг. Энэ нийгэм инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг....
2022-07-21
зочин:
Одоо жирэмсэн авгай нар хүүхдээ санаатай нүхэн жорлонд төрүүлж нүхэн жорлон руу унагаж алдаг болжээ
2022-07-20