Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглолоо.
Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын Аварга боллоо.
Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр 9 даван үзүүрлэж, Монгол Улсын арслан цолтон боллоо.