Улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай нар түрүү, үзүүр булаалдахаар болов
2022-07-12

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есын даваа өндөрлөлөө.

 

 

Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес давж, Монгол Улсын арслан цолны болзол хангаж, үзүүр түрүү булаалдахаар боллоо.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.

 

Shuud.mn
Сонин хачин