Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд өвдвөг шороодсоныхоо дараа учраа бөх Завхан аймгийн начин Ё.Улсболдыг зодохыг завдав.
Тэрбээр энэ үйлдэлдээ тайлбар хийлээ. Арслан Э.Оюунболд "Муухай үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал гуйж байна. Монголын ард түмэн над руу маш их дайрч байна. Би бүр өр төлөөсөө төлсөн. Цолоо өгч, хийгээгүй хэргээ ч хүлээсэн. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна. Бөхдөө хайртай ард түмэн минь асуудлыг ялгаж, салгаж ойлгооч ээ. Зөвхөн би буруу зүйл хийгээгүй. Сэргээшийн хэрэгт гүтгэгдэж, дөрвөн жил барилдуулаагүй.
Үндэсний бөхийн холбоо миний эсрэг л ажилладаг болж байна. Монгол бөх наашаа яваад байна вэ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ" хэмээн гомдож буйгаа илэрхийллээ.
Тэрбээр бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цаашид ч барилдсаар байх болно гэдгээ хэлэв.
Б.Хэрлэн