Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлалаа.
Даян аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн харцага Э.Цэнд-Очирыг давж, есөн хөлт цагаан тугаа тойрлоо.
Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн начин Б.Эрдэнэбуянгаар гурав давлаа.
Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ давж, Дархан аварга Г.Өсөхбаяр уналаа.
Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож Дархан аварга Б.Бат-Эрдэнээр гурав давлаа.
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн начин Ц.Баасандоржоор гурав давлаа.
Улсын заан Д.Анар Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатаар гурав давлаа.
Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд аймгийн заан Ж.Жавхлангаар гурав давлаа.
Улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодож, Завхан аймгийн начин Ё.Улсболд давлаа.
Улсын харцага О.Хангай Төв аймгийн харцага Т.Батсайханаар гурав давлаа.
Уншиж байна |