Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Та бүхэн наадмын нээлтээс харж байгаа байх. Нээлтийн үйл ажиллагаа "Би хэн юм бэ" гэдэг асуултаар эхэлж байгаа. эцэст нь "Би Монгол хүн, Би нэг үндэстэн. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн өрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид, циркийн уран бүтээлчид оролцлоо.
...Бид гайхамшигтай түүхтэй. Энэ жил Чингис хааны байгуулсан 150 жил үргэлжилсэн, амар амгаланг үүсгэсэн цаг үеийг буюу "18 настай охин мандах нарны зүгээс шингэх зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газраа хүрч байсан гэдэг домгийг уран сайхны аргаар үзүүллээ. Дэлхийд өөр ийм түүх байхгүй.
Хүмүүс наадмын нээлтийг орой хийвэл яасан юм гэдэг. Бидний ялгамж ердөө энэ. Яг нартайд, 11.00 цагт ард түмнээ баярлуулна гэдэг бол монгол наадмын нээлтийн ялгамж гэж боддог. Энэ бол бидний онцлог. Гайхамшиг.
...Наадмын нээлтийг шүүмжлэх эсэх нь хүний эрх. Уулын мод урттай, богинотой. Бүх зүйл таалагдах албагүй. Сайн муугаар сав дүүрдэг гэдэг шиг. Хамгийн гол нь түмэн олон маань таашаал авч, баярлаж, бахадсан бол тэр бол Монгол хүн байна" гэлээ.
М.Насан
Уншиж байна |