Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сурын асарт зочиллоо. Төрийн тэргүүн сум тавьдаг уламжлал ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуут сум тавьж, байгаа онолоо.
Дуут харваа нь Хүннү гүрнээс эхтэй бөгөөд харвасан сумны чимээ сүр хүчийг илтгэн, хийморь сүлдийг бадрааж, олон түмний эв эе, хүсэл зоригийг нэгтгэн тэнгэрт даатгаж буй гэсэн утга санааг илэрхийлдэг юм байна.