Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдааны хурдан азаргууд барианд орлоо.
Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Х.Аминхишигийн хүрэн халзан хурдаллаа.
Гуравт Шунхлай группын Ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан, дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэлийн Т.Ууганбаярын хүрэн, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Г.Батболдын халтар давхилаа.
Уншиж байна |