Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морийг бүртгүүлсэн бөгөөд 306 нь сэрвээний өндрийн стандартад тэнцэж уралдав.
Хязаалан насны морьдын уралдааны айргийн тав
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд
Төв аймгийн Баянхангай сумын Л.Пүрэвдоржийн хээр
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн хээр
Говь-Алтай аймгийн Халиун сумын Т.Гантөмөрийн зээрд
Төв аймгийн Алтанбулаг сумын Б.Түмэндэлгэрийн хээр
Уншиж байна |